Вакцины хүйтэн агуулах байгуулах төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2022-01-20 10:46:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Кэшин компаниас Египетийн биологийн бүтээгдэхүүн болон вакцины компанид вакцины хүйтэн агуулах хандивлах хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах ёслол 18-нд онлайн, оффлайнаар зэрэг явагдав. Тус хүйтэн агуулахыг бүтээн байгуулсны дараа Африк тивийн бүс нутаг дахь хамгийн том вакцины агуулахын төв болох юм. Хятадаас Египетэд суугаа элчин сайд Ляо Личян  гарын үсэг зурах ёслолд оролцохдоо Хятад улсын зүгээс Египетэд вакцины шинэ тусламж олгохыг мэдэгдсэнд Египетийн Эрүүл мэнд, хүн амын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Гафар Хятад улсаас Египетийн талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлжээ.

Хоёр талын гарын үсэг зурсан гэрээнээс үзвэл, Кэшин компани Египет улсад 150 сая тун вакцин хадгалах чадамж бүхий бүрэн автомат хүйтэн агуулахыг туслан байгуулах болно. Хүйтэн агуулахыг байгуулсны дараа Египет, түүнчлэн Африкийн бүс нутаг дахь хамгийн том вакцины агуулахын төв болох юм.

Гафар хэлэхдээ: Хятадын талаас Египет улсын цар тахлын халдварын эсрэг тэмцэлд ихээхэн туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн явдалд Египетийн тал талархаж байна, Хятадын талаас Египетэд дахин вакцины туслалцаа олгохоор болсон ажил хэрэгч үйл явдал нь Египет Хятадын цар тахлын халдварын эсрэг эв нэгтэй тэмцэх шийдвэр зоригийг бүрэн харуулж, Хятадын ард түмнээс Египетийн ард түмэнд хандсан чин үнэнч сэтгэлгээг илэрхийлж байна. Хятадын талтай цаашид ч вакциныг тухайн нутагт үйлдвэрлэх, технологийн шилжүүлэлт, эм бэлдмэл судлан бүтээх зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Африк тивийн ахан дүүс орнууд халдварыг ялан давахад илүү их хувь нэмрээ оруулахад Египетийн тал бэлэн байгаа гэжээ.