Ши Жиньпин, Лукашенко нар харилцан баяр хүргэжээ
2022-01-20 15:16:19
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 20-нд БНХАУ болон БНБУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр орны төрийн тэргүүн нар харилцан баяр хүргэжээ. 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин:Дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш Хятад, Беларусь хоёр орон хамтдаа зүтгэж, хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлсээр ирлээ. Сүүлийн жилүүдэд эрхэм ерөнхийлөгч тантай олон зам сувгаар хэлхээ холбоо тогтоон ажиллаж, шинэ нөхцөл байдалд Хятад-Беларусийн харилцааг хэрхэн хөгжүүлэх тухайд чухал нийтлэг ойлголтод хүрсэн билээ. Хоёр орны харилцааны хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн боломжийг алдалгүй ашиглан, иж бүрэн стратегийн түншийн харилцаа, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг улам баялаг амжилтад хүргэж, үр өгөөжийг нь хоёр ард түмэнд хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Бүгд Найрамдах Беларусь Улсын ерөнхийлөгч Лукашенко: Сүүлийн 30 жилд Беларусь-Хятадын харилцаа найрсаг хамтын ажиллагааны түвшнээс харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх иж бүрэн стратегийн түншийн түвшинд шат ахиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоолоо. Амаргүй олдсон үнэнч найрамдал, харилцан дэмжих үзэл баримтлалыг хоёр ард түмэн үеийн үед уламжлан хөгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв.