Бээжингийн өвлийн олимпын хотын үзэмж тохижуулалт бэлэн болов
2022-01-20 16:43:59
Share
Share this with Close
youtube WeChat

20-нд Бээжингийн өвлийн олимпын хотын үзэмж тохижуулалт бэлэн болж, төлөөлөх чанартай 3 ландшафт, олимпын сэдэвт 10 цэцгийн мандал, 200 мянган дэнлүү зэргийг ашиглан Бээжин, Яньчин, Жанчхүүгийн тэмцээний гурван бүс хийгээд Бээжин, Хэбэй хоёр газрыг холбосон зам шугамыг чимж, өвлийн олимп, цагаан сар, ардын зан заншлын элементийг уялдуулан, “Баяр баясал өлзий бэлгэшээл, өвлийн олимпыг хамтдаа тэмдэглэх” уур амьсгалыг бүрдүүлсэн байна.

Эх сурвалжид мэдээлснээр, өвлийн олимпын хотын үзэмж тохижуулалтын ажилд өвлийн олимпыг арвич хэмнэлтэйгээр зохион байгуулах шаардлагыг хэрэгжүүлж, хуучин, хаягдал материалыг гүйцэд ашиглаж, ландшафт баримал, мөнх ногоон ургамалыг нэмэх зэрэг олон хэлбэрээр өвлийн улирлын ногоон байгуулалт, үзэмж тохижуулалт хийжээ.

Бээжингийн Тянь Ань Мэний талбай

Бээжингийн Дүндань

Бээжингийн Дүндань

Бээжингийн Шидань

Бээжингийн Шы Жин Шань дүүрэг

Бээжингийн Яньчин дүүрэг






\Уртнасан.\