Блинкен Украины Гадаад хэргийн сайдтай уулзав
2022-01-20 15:18:57
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 19-нд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Украины нийслэл Киевт тус орны Гадаад хэргийн сайд Кулебатай уулзаж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ. 

Блинкен хэлэхдээ, Украин тусгаар орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт болон ардчиллаа хамгаалахыг Америк тууштай дэмжсээр байх бөгөөд тус орон өөрийгөө хамгаалах чадамжаа дээшлүүлж, улмаар Оросоос ирж буй сорилтуудыг зохицуулахад нь туслахын зэрэгцээ энхийн хэлэлцээг дэмжиж ажиллана гэжээ.