2021 он хамгийн дулаахан жилүүдийн нэг байв
2022-01-20 15:16:20
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 19-нд Дэлхийн цаг уурын байгууллага албаны веб сайтдаа: 2020-2022 оны “Ла Нина” цаг уурын үзэгдлээс шалтгаалан дэлхийн агаарын дундаж температур зохих хэмжээгээр буурсан боловч 2021 он нь цаг уурын тэмдэглэлтэй болсноос хойших хамгийн дулаахан долоон жилийн нэг болов. Агаар мандал дахь дулааныг барьж буй хүлэмжийн хийн агууламж шинэ тэмдэглэл тогтоох түвшинд хүрсэн тул дэлхийн цаг уурын дулаарал болон уур амьсгалын бусад урт хугацааны өөрчлөлтийн чиг хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй гэжээ.

Дэлхийн цаг уурын байгууллагын мэдэгдсэнээр, 2021 онд дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үе(1850-1900 он)-ийн түвшнээс ерөнхийдөө 1.11(±0.13)градус дээгүүр байсан нь “Парисын хэлэлцээр”-т заасан агаарын температур өсөхөөс зайлсхийх зорилтын доод хязгаарт дөхсөн байна. 2021 он нь мөн дэлхийн агаарын температур залгаагаар 7 жил (2015-2021 он) аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс 1 градусаас дээш хэмжээгээр нэмэгдсэн жил болов гэжээ.




\Уртнасан.\