Хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орон жич дэлхий нийтэд ашигтай
2022-01-20 19:47:19
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 19-21-нд, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төв, Хонконгийн Хятад Америкийн солилцооны сан хамтран Хонконгийн Хятад Америкийн 3-р форумыг цахим хэлбэрээр зохиожээ. Уг арга хэмжээнд оролцсон хүндэт зочид, дэлхий нийтийн өнөөгийн ээдрээ будлиантай нөхцөл байдал, мөн цар тахал дэлхий нийтэд газар авч буй үед Хятад Америк нь өргөн хүрээн дэх нийтлэг ашиг сонирхолтой учраас хамтран ажиллахаа бэхжүүлэх ёстой гэлээ.

Уг арга хэмжээ нь “ялгаа зөрөөгөө орхин, хамтран ажиллахад анхаарлаа чиглүүлэх” гэсэн сэдвийн хүрээнд болж байгаа юм. Хуралд оролцогчид, дэлхийн эдийн засаг уналтаас гарч байгаа боловч маш олон хязгаарлалтад учирч байгаа юм. Хятад Америк нь хоёр тал жич дэлхийн ажил хэрэг дунд өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой учраас хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь хоёр орон жич дэлхий нийтэд ашигтай юм.  

Ирландын Ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мэри Робинсон, цар тахлын тархан  дэгдэлт нь бидэнд дэлхий нийт харилцан уялдаа холбоотой гэдгийг сануулсан бөгөөд бид биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд нягт хамтран ажиллах ёстой юм. Хятад Америк хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талаас суралцан, 21-р зууны засаглал, тогтвортой хөгжилд бат бэх тогтолцоог бүрдүүлэх нь дэлхий нийтэд хэрэгтэй гэжээ.