Хятадын цөмийн бодлогын аман даан орсноор бурах хэрэггүй
2022-01-21 20:30:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 21-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Америк Япон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээний талаар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн салбарын дэлхийн чанартай засаглалд оруулсан хувь нэмрээ өргөн магтаж Хятадын цөмийн бодлогыг шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг шилжүүлж, цөмийн салбарт өөрийнхөө хийсэн шившигтэй явдлуудыг далдлахын төлөө юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 20-нд Америк Япон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээний талаар хамтарсан мэдэгдэл хийхдээ, Хятад улс цөмийн чадавхаа нэмэгдүүлж байгааг анхааралдаа авсан, Хятадын тал арга хэмжээ авч цөмийн эрсдэлийг багасгаж, ил тод байдлыг нэмэгдүүлж цөмийн зэвсгээ хорогдуулах ёстой гэж илэрхийлсэн байна. Үүнд холбогдуулан Жао Лижянь дээрх байр сууриа хэлсэн юм.

Олны мэдээжээр Америк бол дэлхийн стратегийн аюулгүй байдлын хамгийн том аюул заналхийлэл мөн. Америк бол дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн агуулахтай орон бөгөөд бас хэдэн арван сая ам доллар зарцуулж ус агаар газрыг нэгтгэсэн цөмийн хүчийг шинэчилж, жижиг оврын цөмийн зэвсэг хөгжүүлж, цөмийн зэвсгийн босгыг богиносгож, дэлхийн чанартай пуужингаас эсэргүүцэх хамгаалах систем байрлуулж, Ази Номхон далай болон Европын эх газарт цөмийн зэвсэг байрлуулахаар оролдож буй нь дэлхийн стратегийн тогтвортой байдлыг ноцтой эвдэж буй юм гэжээ.