Олимпын үеэр “Олимпын эвлэрлийн тогтоол”-ыг хүндэтгэн журамлахыг уриалав
2022-01-21 10:16:19
Share
Share this with Close
youtube WeChat

Ноднингийн 12-р сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулган Бээжингийн өвлийн олимпын "Олимпын эвлэрэлийн тогтоол"-ыг баталж байсан бол Бээжингийн өвлийн олимпын нээлтээс долоон хоногийн өмнөөс өвлийн паралимп өндөрлөсний долоон хоногийн дараах хүртэлх хугацаанд эл тогтоолыг хүндэтгэн журамлахыг Ерөнхий ассамблейн 76-р чуулганы дарга Абдулла Шахид дахин бүх гишүүн орнуудад хандан уриалжээ. Тэгвэл энэхүү уриалгыг сайшаан дэмжиж буйгаа ОУОХ мөн өдөр мэдэгдсэн байна.

ОУОХ-ны дарга Томас Бах хэлэхдээ: НҮБ-ын Ерөнхий ассамблейн уриалга нь НҮБ-ын зүгээс олимп хийгээд ОУОХ-ны улс төрийн төвийг сахисан байр суурийг дэмжиж буйг дахинтаа харууллаа гэжээ. “Өнөөдрийн хоёр туйлширсан энэ дэлхийд бидний хамтын хүн чанар гэх холбоос нэн илүү чухал болж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Өвлийн 24 дэх олимп болон өвлийн 13 дахь удаагийн паралимп тус тус  энэ оны 2-р сарын 4-20-ны өдөр, 3-р сарын 4-13-ны өдөр Бээжинд зохиогдох юм.




\Уртнасан.\