Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын галт бамбар буухиалах маршрутыг тодрууллаа
2022-01-21 16:06:34
Share
Share this with Close
youtube WeChat


21-нд, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо өвлийн олимп, өвлийн паралимпын галт бамбарыг буухиалан дамжуулах буухиан маршрутыг тодрууллаа.

Эх сурвалжид мэдээлснээр, Бээжингийн өвлийн олимпын галт бамбарын буухиа 2-р сарын 2-4-ний өдрүүдэд Бээжин, Яньчин, Жанчхүү дэх тэмцээний гурван бүсэд явагдах болно. Өвлийн олимпын хаалттай бүсийн гаднах хаалттай 11 бүс, хаалттай бүс доторх 1 тусгай бүсэд галт бамбарыг буухиалах юм. Бээжин дэх тэмцээний бүсэд 4, Яньчин дэх тэмцээний бүсэд 2, Жанчхүү дэх тэмцээний бүсэд 5 газрыг галт бамбар буухиалах бүсээр тогтоожээ.

2-р сарын 2-нд Бээжингийн өвлийн олимпын галт бамбарын буухиан аяныг эхлүүлэх ёслол болно. Дараа нь галт бамбарыг Бээжингийн олимпын ойн парк, Бээжингийн өвлийн олимпын паркаар буухиан дамжуулж, 2-р сарын 3-ны үдээс өмнө Яньчин дэх Ба Да-линий урт цагаан хэрэм, Дэлхийн усан үзмийн яармагийн хүрээлэнд дамжуулж, 2-р сарын 3-ны үдээс хойш Жанчхүүгийн Ян Юань-ни голын хөвөөн дэх археологийн дурсгалт газар, Жанбэй Дэшэн тосгон, Жанчхүүгийн аж үйлдвэрийн соёлын парк, Чүнлигийн Фүлүн цанын талбай, Жанчхүүгийн Да Жинмэний дурсгалт газраар дамжуулж, 2-р сарын 4-нд И Хэ Юань, Бээжингийн олимпын ойн парк, Да Юньхэ ойн паркаар буухиалах юм. Эдгээрийн дотор олимпын том гэр бүлээс ирсэн 50 шахам галт бамбарын буухиачид 2-р сарын 4-нд олимпын ойн парк дахь хаалттай бүсэд гал бамбарыг буухиалан дамжуулах юм.

Бээжингийн өвлийн паралимпын галт бамбарын буухиан аян 3-р сарын 2-4-ний өдөр явагдана. Өвлийн паралимпын галыг цуглуулах ёслол 3-р сарын 2-ны үдээс хойш Тяньтань паркт зохиогдож, Их Британийн Мандевилл, түүнчлэн Бээжин, Яньчин, Жанчхүүгийн тэмцээний гурван бүсийн нийт 9 хотоос авчирсан галыг нэгтгэн энэ удаагийн өвлийн паралимпын албан ёсны гал болгох юм. Галыг цуглуулах ёслол болсны дараа галт бамбарыг Тяньтань парк, Жанчхүү хотын ардын өргөн талбай, Чүлигийн Тай У цанын талбай, Юй сяний Нуань Чюань тосгон, Хуйлайгийн усан сангийн намгархаг газрын парк, Бээжингийн олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнгийн парк, Бээжин хотын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн соёл спортын төв, БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт биеийн тамирын хяналт удирдлагын төв болон Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны байгаа газар зэргээр буухиалан дамжуулах юм.

Эх сурвалжид мэдээлснээр, Бээжингийн өвлийн олимпын галт бамбарын буухиан аянд нийт 1200 орчим хүн, өвлийн паралимпын галт бамбарын буухиан аянд нийт 600 орчим хүн оролцох бөгөөд буухиачдыг ОУОХ, Олон Улсын Паралимпын Хороо, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо, БНХАУ-ын ҮОХ, БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоо (БНХАУ-ын Үндэсний Параолимпын Хороо), тэмцээний бүсийн байгаа муж хот болон ивээн тэтгэгч компани нэгжүүдээр гол болгосон байгууллага нэгж сонгон шалгаруулжээ.

Өвлийн олимпын галт бамбарын буухиачид төрөл бүрийн салбарынх бөгөөд зонхилох нь үйлдвэрлэл, ажлын нэгдүгээр фронтод ажиллаж байгаа хүмүүс юм. Галт бамбарын буухиачид Хятад улсын олон муж, өөртөө засах орон, хотуудаас ирэх бөгөөд насаар хамгийн ахмад нь 86-тай, хамгийн бага нь 14-тэй юм. Галт бамбарын буухиачдын дотор Хятад улсын иргэдээс гадна 20 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн олон улсын найрсаг хүмүүс ч оролцох болно.

Өвлийн паралимпын галт бамбарын буухиачдын дотор хөгжлийн бэрхшээлтэй шилдэг тамирчид, дасгалжуулагчид, түүнчлэн бусад салбаруудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах үйлст халуун сэтгэлээр оролцож, паралимпын үзэл санааг хөгжүүлж, Бээжингийн өвлийн паралимпын зорилт эрмэлзлийг биелүүлэхэд хувь нэмэр, хүчин зүтгэл гаргасан олон хүмүүс багтсан байна.

Энэ удаагийн галт бамбарын буухиан аянд өргөн хэрэглээний хэтийн төлөв бүхий, ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн роботын техник, бие даасан автомат жолоодлого зэргийг ашиглах нь онцлог тал болох юм байна.




\Уртнасан.\