НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы дарга олимпын нээлтэд оролцоно
2022-01-21 10:18:36
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы дарга Шахид Олон улсын олимпын хорооны урилгаар Бээжингийн цагаан олимпын нээлтийн ёслол болон галын бамбар дамжуулалтад оролцохоор болсон тухай түүний тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Бээжингийн цагаан олимпын бамбар дамжуулах ёслолын үеэр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч гал бамбарыг Шахидад гардуулах болно. Түүний тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр ойрын хугацаанд дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөх юм байна.

Түүнчлэн 12-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан "Олимпын эвлэрлийн тухай тогтоол"-ыг дагаж мөрдөхийг 1-р сарын 20-ны өглөө Шахид улс орнуудад уриалжээ.