Америк маягийн ардчиллын ялагдал
2022-01-21 10:45:16
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 20-н нь Америкийн удирдагчийн засаглалын нэг жилийн ойн өдөр юм. Sky News  “Америкийн удирдагчийн хувьд шарх сорвиор дүүрэн нэг жил ” хэмээн үнэлсэн нь нийтлэг чанартай юм.

Одоохондоо Америкт цар тахал дахин дэлгэрч, инфляц нэмэгдэн, улс төрийн туйлшрал гаарсаар зэрэг асуудал оршиж байгаа бөгөөд Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн амлалт нь бараг нэг ч биелэгдээгүй юм.

Цар тахлын улмаас нас барсан хүүний тоо 900 мянга орчим болж, өнгөрсөн оныхоосоо 500 мянга орчим нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдол ч өмнө жилийнхээ гурван дахин орчим боллоо. Хайр найргүй эдгээр тоонууд нь Америк цар тахлын эсрэг бүтэлгүй ажилласан гэдгийг нотлох хамгийн шууд баримт болж байна.

Америкийн ерөнхийлөгчийн гайхуулдаг ажилгүйдэл буурч байна, эдийн засаг сэргэж байна, хувьцаа сайжирч байна зэрэг эдийн засгийн “амжилт” нь санхүүгийн хүчтэй бодлогуудын дагуулсан хуурамч хөгжил төдий юм.

Дотооддоо улс төрийн туйлшрал, маргаан үүсэж, Афганистанаас яаруу сандруу цэргээ татсан, ардчиллын дээд хэмжээний чуулга уулзалт гэдэг нь бүтэлгүйтсэн зэрэг өнгөрсөн нэг жилийн турших Америкийн замбараагүй байдал нь эзнээ хэрхэн сольсон ч Америк мөн л тэр Америк хэвээр байхыг дэлхий нийтэд харууллаа.

Эцсийн эцэст энэ бол Америкийн ардчиллын тогтолцоо хүчингүй болж буйн зайлшгүй үр дүн юм. Улс төрийн хувьд гурван эрх тусгаарлаж, хоёр нам сөргөлдөх тогтолцооны үнэр амт нь хувираад хэрэг дээрээ “үгүйсгэх улс төр” болж, Америкийг сөргөлдөөн, маргалдаанд гүнээ автуулжээ. Үүний зэрэгцээ мөнгөний улс төр нь Америкийн сонгууль, хууль тогтоомж, засаг захиргааны бүх үйл явцад нэвчиж, түүнийг сүйрүүлж байна. Эдийн засгийн хувьд Америкийн улс төр, бизнесийн салбарынхны ихэд шүтэн биширдэг шинэ эрх чөлөөний үзэл нь Америкийн бодит эдийн засгийг залгиж, нийгмийн шударга бус байдал, нийгмийн зөрчлийг бий болгож байна. Гэхдээ хэчнээн иргэд эдгээр асуудлыг зөв таньж ухаарсан ч эргүүлэн шийдвэрлэх ямар ч аргагүй байгаа юм.

Энэ бол сонгуульд нэр дэвшигчийн ялагдал биш харин Америк маягийн ардчиллын ялагдал болохыг энэ нэг жилийн бодит үнэн нотоллоо.