Украины 4 албан тушаалтанд хориг тавьжээ
2022-01-21 10:20:05
Share
Share this with Close
youtube WeChat

Украины одоогийн болон өмнөх засгийн газрын нийт 4 албан тушаалтанд хориг тавьснаа АНУ-ын Сангийн яам энэ сарын 20-нд мэдэгдэж, эдгээр хүмүүсийг ОХУ-ын тагнуулын байгууллагаас хэрэгжүүлсэн хуурамч мэдээллийн сурталчилгааны үйл ажиллагаатай холбоотой хэмээн үзжээ.

Америкийн Сангийн яам мэдэгдсэнээр, ОХУ-ын тагнуулын байгууллагын үйл ажиллагаа нь Украиныг Орос, Украины мөргөлдөөний явцад зөрчлийг санаачилгатай дэгдээсэн тал болгон сурталчилж, улмаар ОХУ-ын “түрэмгийлэл”-д шалтаг олж өгөх зорилготой байсан гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2021 оны 12-р сард мэдэгдэхдээ: Өрнөдийн орнууд ОХУ-ыг Украиныг “түрэмгийллээ” хэмээж буй нь Украины дотоодын хүчирхэг хүчин тус орны зүүн нутгийн иргэдийн зэвсэгт хүчний хяналтад байгаа бүсийг дахин эргүүлэн авахаар оролдохын эхлэл байж болзошгүй. "Тэд гурав дахь удаагийн цэрэг дайны үйл ажиллагаанд бэлтгэж байна, хөндлөнгөөс битгий оролц гэдэг сэрэмжлүүлгийг бидэнд өгч байгаа мэт сэтгэгдлийг хүмүүст төрүүлж байна” гэжээ.





\Уртнасан.\