Орос, Ираны гадаад харилцааны сайд нар уулзжээ
2022-01-21 14:15:42
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Ираны Гадаад харилцааны сайд Амир Абдоллахян нар 20-нд Москвад уулзаж, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр зэрэг асуудлаар зөвшилцжээ.

20-нд ОХУ-ын Гадаад харилцааны яамны мэдэгдсэнээр, Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисийн Орост хийсэн айлчлалын хүрээнд хоёр орны гадаад харилцааны сайд нарын уулзалт болжээ. Хоёр орны гадаад харилцааны сайд нар хэлсэн үгэндээ, Ибрахим Раиси Иран улсын ерөнхийлөгчийн хувиар ОХУ-д анх айлчилж, хоёр орны харилцааны хөгжлийг “шинэ гараа"-наас эхлүүлж, олон салбарын хамтын ажиллагаанд нааштай суурийг тавилаа гэсэн байна.

Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийн тухайд хоёр тал түлхүү зөвшилцөж, хэлэлцээрийг цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байхын нэгэн чухал гэрээ хэлэлцээр мөн хэмээн үзжээ. Австрийн нийслэл Венад болсон хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх асуудлаарх Америк-Ираны хэлэлцээ, түүнчлэн хэлэлцээрийн “анхны хэлбэр”-ийг сэргээхийг цаашид ахиулахад бэлэн байгаагаа хоёр тал мэдэгджээ.

Уулзалтын үеэр хоёр тал мөн олон улсын улс төр, Орос-Ираны хамтын ажиллагааны хэтийн төлөв зэрэг асуудлаар ярилцаж, КОВИД-19 халдварын эсрэг тэмцэх тал дээр эрчтэй хамтарч ажиллахаа мэдэгджээ.





\Уртнасан.\