Янз бүрийн шалтаг эрж Хятад улсад даралт шахалт үзүүлж байна
2022-01-21 20:35:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 21-нд хэлэхдээ, Америк улс төрийн зорилгын улмаас  янз бүрийн шалтаг эрж Хятад улсад даралт шахалт үзүүлж байна, энэ нь маш тодорхой дээрэнгүй үйлдэл болох учраас Хятад улс маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын "Federal Chronicle" сайт бичиг материал нийтэлж, АНУ-ын засгийн газар тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 21-нд пуужингийн технологийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд оролцсон гэх нэрээр Хятадын  сансрын шинжлэх ухаан, технологийн нэгдүгээр академи, Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн дөрөвдүгээр академи, Поли технологийн корпораци гэсэн гурван компанид хориг арга хэмжээ авахаа зарлажээ. 

Жао Лижянь холбогдох асуултад хариулахдаа, Хятадын засгийн газар өргөн цар хүрээнд хөнөөх зэвсэг, түүнийг ачаалагч төхөөрөмжийг түгээн дэлгэрүүлэхийг эсэргүүцсээр ирсэн юм. Хятадын  цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх бодлого болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Хятад улс пуужин болон холбогдох эд зүйл, технологийн  экспортын хатуу хяналт тавьж байгаа бөгөөд Хятад болон холбогдох орнуудын хэвийн хамтын ажиллагаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх асуудалтай ямар ч холбоогүй юм гэжээ.