Юанийн ханш тогтвортой байна
2022-01-21 16:11:00
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 21-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд Гадаад валютын удирдлагын үндэсний газрын дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-ин танилцуулснаар, сүүлийн үед юанийн ханш ерөнхийдөө тогтвортой байгаа бөгөөд 2022 он гарснаас хойш 0.5% хувиар өссөн гэжээ.

Сүүлийн үед юанийн ханш тогтвортой байсан нь голдуу Хятад улсын эдийн засгийн тогтвортой сэргэлтээс шалтгаалсан бөгөөд экспорт нэлээд уян хатан байж, гааль дээр бүртгэгдсэн импорт, экспортын ашигт балансыг  ам.доллароор нугалбал 30%-иар өсөж, үндэстэн дамнасан орлого зарлагын ашигт баланс нэлээд өндөр байж, зах зээлийн хүлээлт нэлээд сайн байгаа зэрэг нь бүгд валютын ханшийг дэмжсэн тулгуур хүчин зүйл болжээ.





\Уртнасан.\