Хятад, Германы ГХ-ны сайд нар цахимаар уулзжээ
2022-01-21 10:23:33
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгдүгээр сарын 20-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Германы Гадаад хэргийн сайд Анналена Бэербоктой цахим уулзалт хийжээ.

Ван И: Энэ онд Хятад, Герман дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Бид хоёр орны төрийн тэргүүнүүдийн чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн туршлагыг дүгнэн, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэхийн үлгэр жишээ, Хятад-Европын харилцааны манлайлагч, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг ахиулагч, нийгмийн тогтолцооны ялгаа зөрөөг даван хамтран ажиллагч байх зэргээ баримталж, хамтын ажиллагаа, яриа хэлцлийн үндсэн хэмнэлийг баримталж,  улмаар харилцан ашигтай хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх ёстой.

Хоёр орон дижитал, мэдээлэл холбоо, үйлчилгээний худалдаа, хөдөө аж ахуйн технологи, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ цэгүүдийг бий болгох ёстой. Германы аж ахуйн нэгжүүд Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг бид сайшаан дэмжих бөгөөд голч шударга зарчмын дагуу гаднын оролцоог арилгаж, Хятадын аж ахуй нэгжүүдийн Герман дахь хөрөнгө оруулалт, үйлс эрхлэлтийг бизнесийн нааштай орчноор ханган ажиллахыг Германы талд хүсэж байна гэжээ.

Анналена Бэербок Холбооны шинэ засгийн газрын Гадаад хэргийн сайдын хувьд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдтай анх удаа уулзаж байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлээд, Хятадын ард түмэнд Бар жилийн сар шинийн мэндийг урьдчилан хүргэжээ.

Анналена Бэербок: Германы тал Хятад улстай тогтвортой түншлэлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээж байгаа бөгөөд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "Нэг Хятадын бодлого"-ыг үргэлжлүүлэн баримтална. Хятад улсыг багтаасан дэлхийн бүх улс орны Герман дахь аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хандах болно гэжээ.

Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг сайхан тэмдэглэж, Хятад, Германы засгийн газрын долоо дахь удаагийн зөвшилцөлд сайтар бэлтгэж, цаашдын хамтын ажиллагаагаа идэвхтэй төлөвлөхөөр тохиролцжээ. Түүнчлэн өндөр түвшний санхүүгийн яриа хэлцэл, дипломат болон аюулгүй байдлын стратегийн яриа хэлэлцээ, хуулийн засаглалт улс орны яриа хэлэлцээ зэрэг бүх түвшний яриа хэлэлцээний механизмын үүргийг бүрэн гүйцэд биелүүлнэ. Бие биенээ хүндэтгэх үндсэн дээр хүний эрх, ардчилал зэрэг асуудлаар эрх тэгш яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцлыг дээшлүүлж, “микрофоны дипломат харилцаа” хийхгүй байх ёстой. Цаашид боловсрол, төрийн бус байгууллага нэгжүүд болон орон нутгийн солилцоог бэхжүүлж, хоёр улсын 100 гаруй найрсаг муж, хотууд хоорондын солилцоог бэхжүүлнэ. Ногоон хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, ногоон засаглалын асуудлыг шийдвэрлэх талд солилцоогоо гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.