Бээжингийн өвлийн олимпын Хятад маягийн романтик
2022-01-21 20:25:14
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпын фей Ян гэх бамбар Байгалийн өнгө үзэмжийн зураг бол Хятад уран зургийн нэг төрөл юм. Гол нь уул ус зэрэг байгалийн өнгө үзэмжийг зурдаг. Бээжингийн өвлийн олимпын дүрэмт хувцасны дизайны санаа оноо нь Хятадын уламжлалт уул усны зураг болон өвлийн олимпын гол дүр зураг болсон цаст уулын өнгө үзэмжээс ирсэн байдаг.

Мянган газрын уул усны зураг

Бээжингийн өвлийн олимпын дүрэмт хувцас

Бар зургийн урлаг бол уран бичлэг хослол мөн. Энэ бол тамга сийлэх урлаг юм. ханз үсгийн өвөрмөц хэлбэр дүрс юм. Бээжингийн өвлийн олимпын спортын тэмдэг нь бар зураг болон ханз үсгийг уялдуулж, 2008 оны Бээжингийн олимпын сүлд тамгатай ам сээр нь нийлж байгаа юм.

Бага сургуулийн сурагчид өвлийн олимпын сэдэвт бар зургийн тамга хийлсэн байна.

2008 оны олимпын сүлд болсон Хятад тамга

Бээжингийн өвлийн олимпын спортын тэмдэг

Рү И гэдэг нь Хятад уламжлал урлалын бүтээгдэхүүн байж, гадна дүрс хэлбэр нь дэлдүү цэцгийн хэлбэртэй. Ердөө хаш чулуу юм уу алтаар сийлсэн байдаг. Тэр өлзий хийморьтой байхыг бэлгэдэж байдаг. Бээжингийн өвлийн олимпын тавцангаас цанаар харайх болон умард европын хоёр төрөлт тэмцээний ордон талбай нь цасан Рү и хэлбэртэй баригдсан байдаг.

Бээжингийн 2022 оны нь онцгой зөвшөөрөлтэй бараа-өвлийн олимпын цас мөсөн чимэглэлтэй Рү И

Үндэсний тавцангаас цанаар харайх төвийн цасан Рү И

Бээжингийн өвлийн олимпын Сноуборд болон Фристайлийн ордны дизайныг дэлхийн соёлын өв болсон Дүн Хуайн агуйн зураг тэнгэрт нисэх дагинын торгон бүсээс санаа авч, бүтээсэн байдаг.

Хятадын Лань Жоугийн метроны өртөөнд Дүн Хуаний ханын зураг дахь тэнгэрт нисэх дагинын намирсан торгон бүсний зураг дүрс байдаг.

Усан болор гутал жуулчдын сонирхлыг татаж байна.

Дурдууштай нь 2022 оны 2-р сарын 1-ний өдөр бол Хятадын цагаан сар юм. Энэ удаагийн өвлийн олимпын наадам Хятадын цагаан сартай давхцаж байгаа юм. Хятадын иргэдийн цагаан сарын баярын уур амьсгалд энэ удаагийн өвлийн олимпын наадам дэлхий дахинд Хятадын сар шинийг баярыг мэдрүүлэх болно.

Гуаншигийн Мөлао үндэстний цаасан хайчилмал урлагийн өв залгамжлагч Лө Хуачин 12 жилийн амьтны зураг дүрсийг хайчилж үзүүлж байна.