Казахстан Өвлийн олимпт шилдэг тамирчдаа оролцуулна гэв
2022-01-22 18:12:23
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1-р сарын 21-нд, Казахстаны ерөнхийлөгч Токаев хэлэхдээ, Казахстан улс хамгийн шилдэг тамирчдаа Бээжингийн өвлийн олимпт оролцуулах болно. Казахстаны тамирчид хүчтэй өрсөлдөгчөө ялж, улс орныхоо нэр төрийг хамгаалах болно гэдэгт итгэж байна гэжээ.

Казахстаны ерөнхийлөгчийн ордны сайтад тэмдэглэхдээ, Токаев мөн өдөр Ерөнхийлөгчийн ордондоо Бээжингийн өвлийн олимпт оролцох гэж буй Казахстаны баг тамирчдыг хүлээн авч уулзан, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Казахстаны төрийн далбааг гардуулав.

Токаев хэлэхдээ, Казахстаны тамирчид урьд нь өвлийн олимпын наадамд шилдэг амжилт гаргаж байсан түүхтэй. Бүх спорт сонирхогчдын хувьд удахгүй зохиогдох гэж буй өвлийн олим болон өвлийн паралимп нь "маш чухал үйл хэрэг" юм гэжээ.

Казахстаны Олимпын Хорооноос мэдээлснээр, Казахстаны төлөөлөгчийн бүрэлдэхүүнд 32 тамирчин 8 төрөлд өрсөлдөнө. Төлөөлөгчдийн баг энэ сарын 27-нд БНХАУ-д зорих гэж байна.

Н.Пүрэвжав