Хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахыг уриалав
2022-01-22 18:09:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 21-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, НҮБ 2022 онд хөгжиж буй орнуудад тулгарч буй онцгой хүндэрлийг шийдвэрлэхийн тулд илүү их хүчин чармайлтыг гаргахыг найдаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, цар тахлын нөхцөл байдалд хүндэрч, сэргэлтэд сөргөөр нөлөөлж, ядуурлыг бууруулсан үр дүн заналхийлэлд учирч, хөгжлийн зөрүү үргэлжлэн нэмэгдэж, дэлхийн хөгжлийн үйл явцад хүнд цохилт болж байна. НҮБ энэ ондоо гишүүн орнуудынхаа хүлээлтийг идэвхтэй биелүүлж, ялангуяа хөгжиж буй орнуудын өмнө тулгараад байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт Хятад улс найдаж байна гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн өргөн мэдүүлсэн илтгэлийг Хятад улс сайшааж, энэ оны ажлын тэргүүлэх чиглэлийн талаарх ажлыг тууштай дэмжих болно. Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн удирдлага дор НҮБ олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын зөвшилцөлд хүрч, дэлхийн сорилтод хариу арга хэмжээ авч, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийг дэмжихэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Н.Пүрэвжав