Йеменд хийсэн агаарын цохилтыг буруушаалаа
2022-01-22 12:03:08
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 21-ний өдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Мөн өдөр Саудын Араб тэргүүтэй үндэстэн дамнасан холбоотны арми Йемений хойд хэсгийн Саада муж дахь хорих төвд хийсэн агаарын цохилтыг буруушаав.

Энгийн иргэд болон иргэний байгууламжид халдлага үйлдэхийг олон улсын хүмүүнлэгийн хуулиар хориглодог гэдгийг Гутерриш бүх талуудад сануулсан гэж мэдэгдэлд дурджээ. Тэрээр агаарын довтолгооны хэргийг шуурхай мөрдөн шалгаж, хариуцлага тооцож, хурцадмал байдлыг нэн даруй намжаахыг уриалжээ.