Хятад, Иран, Оросын тэнгисийн хамтарсан сургуулилт өндөрлөв
2022-01-22 18:06:32
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 1-р сарын 20-ны 16 цагт Хятад, Иран, Орос гурван орны тэнгисийн хамтарсан сургуулилт өндөрлөв. Хятадын тэнгисийн армийн Үрэмч, Тайхү хөлөг онгоц Ираны Чахбахар хотын тэнгисийн бүсээс дараагийн үүрэг гүйцэтгэхээр хөдлөв. Хамтарсан сургуулилт нь Хятад, Иран, Оросын тэнгисийн армийн солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, тэнгисийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж, "Тэнгисийн хувь заяаны нэгдмэл цогц"-ыг идэвхтэй байгуулах тухай гурван талын хүсэл зорилтыг харуулав.

Хятад, Иран, Орос гурван орны тэнгисийн хамтарсан сургуулилт нь 1-р сарын 18-20-ны өдрүүдэд Оманы буланд зохиогдов. Хятадын цэргийн бүрэлдэхүүнд удирдлагатай пуужин устгагч "Үрэмч" онгоц, нэгдсэн хангамжийн "Тайхү" онгоц багтаж байгаа бол Ираны талаас "Дана", "Нахеди" дарвуулт зэвсэгтэй онгоц, "Шахид Назери" хоёр халхавчтай онгоц зэрэг 10 гаруй хөлөг онгоцоо оролцуулсан байна. Гурван тал мөн нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, тусгай хүчин, шумбалтын багийг сургуулилтад оролцуулжээ. Энэхүү сургуулилт нь 2019 онд анх удаа тэнгисийн хамтарсан сургуулилт хийснээс хойш Хятад, Иран, Оросын хоёр дахь хамтарсан цэргийн сургуулилт юм.

Н.Пүрэвжав