"2022 цагаан сарын баярын цэнгүүн" анхны сургуулилтаа хийлээ
2022-01-22 11:57:08
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 21-нд Хятадын төв радио телевизийн "2022 цагаан сарын баярын цэнгүүн"-ны анхны сургуулилт боллоо. Цагаан сарын баярын цэнгүүн нь "баяр баясгалантай, өлзий бэлэгтэй" гэсэн үндсэн өнгө аясын дагуу, үнэнч шударга байдал, шинийг санаачлах, шинэ ололт амжилт гаргах уран сайхны эрэл хайгуулыг онцлон тэмдэглэв. "Үзэл санаа + технологи + урлаг" гэсэн бүтээлч үзэл баримтлалаар үзэгчид баяр баясгалантай, инээд хөөр, сэтгэл хөдлөлөөр дүүрэн сайхан амьдралаа тэмдэглэж, Хятадын охид, хөвгүүдийн өөртөө итгэх итгэл, баатарлаг байдлыг илэрхийлсэн байна.

Өнгөрсөн жил ер бусын байлаа. “Хоёр зуун жилийн” зорилтын түүх огтлолцож буй энэ үед бид орчин үеийн социалист улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аянд мордлоо. "2022 цагаан сарын баярын цэнгүүн" нь инээд, баяр баясгалан дунд шинэ эрин, шинэ аяллын агуу уур амьсгалыг харуулах болно.