Бээжингийн өвлийн олимпийн "гайхалтай" дүр төрхийг тэсэн ядан хүлээж байна
2022-01-23 16:09:41
Share
Share this with Close
youtube WeChat

“Бээжингийн Өвлийн Олимп бол томоохон арга хэмжээ болно. Хүн бүр нээлтийн ёслолыг тэсэн ядан хүлээж байгаа, Хятад улс биднийг гайхшруулах нь гарцаагүй!” Филиппиний Өвлийн Олимпийн төлөөлөгчдийн тэргүүн Валериано Флоро 22-ны өдөр удахгүй болох өвлийн олимпийн аяллын талаар ярихдаа, мөс цасны энэхүү өвдөгш наадмыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн юм.

Филиппиний Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувьд, Флоро зургаан хүний бүрэлдэхүүнтэй өвлийн олимпийн төлөөлөгчдийг тэргүүлэн Бээжинд очно. Тэрээр тухайн өдөр нийслэл Манила хотод болсон төлөөлөгчдийн экспедицийн ёслолд оролцохдоо, энэ өвлийн олимпод бэлтгэхэд Хятад улс хүчин чармайлт гаргаж байгаад талархаж байна. “Хэдийгээр Филиппин улсаас энэ өвлийн олимпод ганцхан тамирчин оролцож байгаа ч гэсэн энэ нь Филиппиний хувьд асар том ялалт болох юм, учир нь олимпийн үзэл санаа маш олон хүнд урам зориг өгөх болно” гэжээ.

БНХАУ-аас Филиппинд суугаа Элчин сайд Хуан Шилиань хэлсэн үгэндээ, удахгүй болох Бээжингийн өвлийн олимп нь эв нэгдэл болон найрамдлын бэлгэдэл болох юм, энэ нь тамирчид болон спорт сонирхогчдын цугларалт төдийгүй нэн ч дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх томоохон арга хэмжээ болох юм гэжээ.