CCTV-8K хэт HD суваг ажлаа эхлүүлэв
2022-01-24 15:56:50
Share
Share this with Close
youtube WeChat


1-р сарын 24-нд Хятадын төв радио телевизийн CCTV-8K хэт HD суваг ажлаа эхлүүлж,  “Зуун хотын мянган дэлгэц” хэмээх олон нийтийн том дэлгэцний төсөл нэгэн зэрэг нээгдэв. Хятадын Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга бөгөөд Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Шюй Линь, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн зэрэг хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

ХТРТ-ийн холбогдох удирдлага Жян Вэньбө хэлсэн үгэндээ, бид “5G+4K/8K+AI” стратегийн төлөв байдлыг идэвхтэй байгуулж, 8K хэт HD телевизийн үйлдвэрлэл ашиглалтын тогтолцоог бий болгож тус салбарын үйлдвэрлэлийн гинжин хэлхээг хурдацтай хөгжүүлж байна гэжээ.

Олимпийг дамжуулан цацах үйлчилгээний компанийн ахлах гүйцэтгэгч захирал Ианис видеогоор үг хэлж, ХТРТ-ийн CCTV-8K хэт HD суваг ашиглалтад орсонд баяр хүргэж, 8K бол одоохондоо зурагтаар цацах хамгийн өндөр технологийн стандарт юм. Энэ удаа тус технологийг ашиглан ХТРТ-тэй хамтран ажилласнаар Олимпийн торгон агшныг үзэгчдэд сайхан хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.