“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Батмөнхийн Ачбадрахыг танилцуулж байна.
Спортын төрөл: Цана
Төрсөн огноо: 1994.12.21
Амжилт: УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль
2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль
ДАШТ-д дөрвөн удаа оролцсон
Цол зэрэг: 2014 онд спортын мастер,
2015 онд ОУХМ
2015 онд ХХЕГ-ын Хилийн төлөө медаль
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авав. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.