Өвлийн олимпийн мэдээллийн төв 24 цагаар ажиллана
2022-01-24 10:51:09
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимпийн Хэвлэл мэдээллийн гол төв нь 1-р сарын 24-ний өдрөөс албан ёсоор 24 цаг ажиллаж эхэлнэ.

Бээжингийн Өвлийн олимпийн зохион байгуулах хорооны хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг дэмжих хэлтсийн дарга Шюй Жичэн 23-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хэвлэл мэдээллийн гол төв нь сэтгүүлчдийн бааз юм, 24-нээс эхлэн дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд нарийвчилсан үйлчилгээг 24 цагийн туршид хангана гэжээ.
 Шюй Жичэн хэлэхдээ, олимпийн наадмын үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажил гол нь гурван зорилготой байдаг, тухайлбал, нэгдүгээрт, шаргуу хөдөлмөрөөрөө дэлхий нийтийг холбож, олимпийн наадамд оролцуулах. Хоёрдугаарт, мэдээлэл цацахдаа олимпийн хэтийн төлөв, зарчим, үзэл баримтлалыг мөрдөн, олипмийн үзэл санааг түгээхээр дамжин, хүмүүст хүсэл мөрөөдлийг өгдөг. Гуравдугаарт, эв санааг нэгтгэн, залуус олимпийн зориг санаагаар сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулахыг урамшуулах эдгээр болно.

Шюй Жичэн хэлэхдээ, олимпийн наадмын үеийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа нь олон улсын, стандарт хангасан, мэргэжлийн түвшнин бүхий, мэдээлэл холбоо нэвтэрсэн байх хэрэгтэй. Хэвлэлийнхний мэдээлэлд шинэ өнцөг, үзэл,  хараас тодордог гэжээ.