Бээжингийн өвлийн олимп Хятадын хэв маягийг дэлхий дахинд харуулах болно
2022-01-24 11:04:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хөтлөгч: Зимбабвегийн олимпийн хорооны дарга Табани Гүнье 20-ны өдөр ХТРТ-ын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Бид Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэж, хүсэн хүлээж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, спортыг улс төртэй хольж хутгаж болохгүй. Олимпийн наадам бол бүх улс орны ард түмнийг нэгтгэх мөч бөгөөд Бээжингийн өвлийн олимп Хятадын хэв маягийг дэлхий нийтэд харуулах болно гэжээ. Дэлгэрэнгүй агуулгыг ХТРТ-ын сурвалжлагч Ли Шиүли, Гао Жюнья нарын сурвалжлагыг сонсоно уу.

Сурвалжлагч: Зимбабвегийн Олимпийн хорооны дарга Табани Гүнье 20-ны өдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, миний бие 2008 оны Бээжингийн зуны Олимпийн наадмын сүр жавхлан, амжилтын гэрч болсон юм. Тухайн үед Зимбабве улс тэмцээнд оролцсоноосоо хойш хамгийн сайн олимпийн амжилтыг үзүүлж байсан билээ. Тэр удааны олимпын наадам Зимбабвегийн ард түмнийг зоригжуулж, нэгтгэсэн. Хятадад чадавхи бий, 2022 оны Бээжингийн өвлийн олимпийг амжилттай зохион байгуулна гэдэгд би итгэж байна гэжээ.

"Бээжин 2008 оны зуны олимпийг маш амжилттай зохион байгуулсныг бид мэднэ, энэ нь мөн ч Зимбабвегийн хамгийн их түүхэн ач холбогдолтой олимп байсан бөгөөд Зимбабвегийн хувьд олимпын тэмцээнд оролцооноос хойш хамгийн шилдэг амжилттай олимп байсан юм. Бээжин хот 2022 оны Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж байгаад бид маш их баяртай байна. Хятадын ард түмэн анхааралтай, хянамгай байгаа бөгөөд Хятад улс энэ өвлийн олимп дэлхий дахинд гайхуулж, эв нэгдлийг авчрах болно гэдгийг нотлон харуулж, тамирчдад спортын ур чадвараа харуулах сайхан тавцангаар хангах болно. Хэдийгээр цар тахлын манан хэвээр байгаа ч ОУОХ болон зохион байгуулагч Хятад улсын амласан мэтээр Бээжингийн өвлийн олимп аюулгүй, найдвартай олимпын наадам болно гэдэгт би эргэлзэхгүй байна. "

Табани Гүнье хэлэхдээ, Олимпын наадмын зорилго нь бүх орны ард түмнийг нэгтгэж, дэлхий дахинд энх тайвныг тогтоох явдал юм. Тэрээр Спортыг улстөржүүлэхийг тууштай эсэргүүцэж,

спортыг улс төртэй хольж хутгаж болохгүй гэжээ.

“Олимпын хувьд энэ бол дэлхийг нэгтгэж, энх тайвныг дэмжих боломж гэж бид үзэж байна. Би спортыг улс төртэй хольж хутгаж болохгүй гэж бодож байна. Энэ нь мөн ч олимпын наадмын платформын хүн бүхэнд хүргэхийг хүсэж буй мэдээлэл болох юм, олимп бол тамирчид нэг талбарт уралддаг тул бид бүхэн тамирчдад анхаарлаа хандуулах ёстой. "

Удахгүй болох Бээжингийн Өвлийн Олимпд зориулан тэрээр сайн сайхны ерөөл дэвшүүлж, Бээжингийн Өвлийн Олимп Хятадын хэв маягийг дэлхий дахинд харуулна гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

“Хятадын ард түмэн агуу ажил хийж байна, та бүхэн бэлэн боллоо, та бүхэн Хятад улс ямар байдгийг дэлхий нийтэд харуулахад бэлэн байна. Хятадын ард түмэн (Олимпын арга хэмжээг) дэлхий нийтэд танилцуулж, дэлхий нийтийг угтан авч, Олимпын наадмыг баясгана. Би Бээжингийн тухай сайхан дурсамжтай бөгөөд та нар маш сайн ажиллана гэдэгт би итгэж байна. (Өвлийн Олимпын үеэр) Хятад улсыг түүхэн мөч болгох олон гайхалтай үзүүлбэрүүд болно гэдэгт би итгэж байна. “Бээжин-2022” өвлийн олимп амжилттай зохион байгуулагдахад таны хичээл зүтгэл шагнагдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бүх хөдөлмөр тань үр дүнгээ өгөх болно. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! "