Хятадын багийнхан Тянь Ань Мэний талбайгаас мордлоо
2022-01-25 10:31:13
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 25-ны өглөө Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох Хятадын биеийн тамир спортын баг төлөөлөгчдийн тамирчин, дасгалжуулагч 100 гаруй хүн Тянь Ань Мэний өргөн талбайд ирж төрийн далбаа мандуулах ёслолыг сонирхож, тангараг өргөн мордлоо. 

Тангараг өргөх ёслолыг олимпын аварга У Данжин толгойлж хийсэн байна. Тангараг өргөснийхөө дараа тэд хаалттай орчинд орж, уралдаан тэмцээндээ бүх хүчээрээ бэлтгэнэ.