Ши Жиньпин ОУОХ-ны Ерөнхийлөгч Бах-тай уулзав
2022-01-25 22:43:13
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин хэлэхдээ, өнөөдөр Хятадын билгийн тоололын бага цагаан сар, хэдхэн хоногийн дараа уламжлалт цагаан сар болох болно. Энэ жил та бидэнтэй хамт цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхийг урьж байна гэжээ. 

Ши Жиньпин тэмдэглэхдээ, 6 жил гаруй бэлдсний эцэст Бээжингийн өвлийн олимпийн бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, тун удалгүй товлосон ёсоор амжилттай зохион байгуулагдах болно. Бид амлалтаа биелүүлж, энгийн, аюулгүй, гайхалтай Олимпийн наадмыг дэлхий дахинд харуулах болно. Энэ нь цар тахлын дэгдэлтээс хойш товлосон хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй дэлхийн спортын анхны цогц арга хэмжээ байж, "илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй - илүү эв нэгдэлтэй" гэсэн Олимпийн шинэ урианы амжилттай бодит ажиллагаа болох юм гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулахыг Хятадын ард түмэн төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг ч дэмжсэн юм. Энэхүү өвлийн олимпод 90 орчим улс орон болон бүс нутгаас 3000 шахам тамирчин оролцох ба хамгийн олон спортын төрөл болон алтан медальтай өвлийн олимп болж, илүү олон тамирчдад хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгож байгаа юм. Бид тамирчдаар төв болгож, ордон талбай, байгууламж зэрэг техник хангамж, программ хангамжийн баталгааг сайтар биелүүлж, цогц үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргах болно. Тэмцээнд оролцогч болон холбогдох ажилтнууд жич Хятадын ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаална гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа гэжээ. 

Бах эхлээд Хятадын ард түмэнд хятад хэлээр шинэ жилийн мэнд хүргэж, бар жилийн өлзийтэй мэнд дэвшүүлэв! Бах хэлэхдээ, Хятадын холбогдох салбар болон Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтаар, Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэл ажил маш сайн амжилттай болсон байна, гайхамшигт сайхан ордон талбай, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээ, тогтвортой үйл ажиллагааны дэвшилтэт үзэл баримтлал нь үнэхээр гайхалтай юм гэжээ. 

\Ганаа орчуулав\