Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацын анхдагч форумд захидал илгээв
2022-01-26 21:21:52
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 26-нд Хятадын улс дарга Ши Жиньпин Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацын анхдагч форумд захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, 2022 оны Бээжингийн өвлийн олимп удахгүй зохиогдох гэж байна. Хятадын тал дэлхий нийтэд энгийн хэмнэлтэй, аюулгүй, гайхалтай спортын наадмыг зохион байгуулахыг зорьж байна. Тус удаагийн форум нь "Технологид суурилсан Өвлийн олимпыг хуваалцах" сэдвийн дор зохиогдож байна, хуралд оролцсон төлөөлөгчид оюунаа уралдуулан хамтдаа зөвшилцөж, туршлагаа солилцон, цас мөсний спортын гайхамшгийг харуулж, олимпын үзлийг сурталчлан, Олимпын өвлийн улирлын спортын хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацын анхдагч форум нь мөн өдөр Бээжинд зохиогдож, уг арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз зохион байгуулав.

Н.Пүрэвжав