Хятадын зурхайн соёл хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд дэлхий нийтэд ч өргөн нөлөөтэй. Жил бүр зурхайн ордны маркийг улс орнууд, олон улсын байгууллагууд заавал тараах сонгодог төрөл болжээ.
Хятадын бар жилийг тэмдэглэх үүднээс маш олон орнууд зурхайн ордны марзыг цөөн тоогоор хэвлэлээ. Марк бүр нь өөр өөр соёл уламжлалын элементүүдийг тээсэн гоёмсог дизайнтай билээ.
1-р сарын 21-нд, НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газар Хятадын цагаан сарыг тохиолдуулан Нью-Йорк хотноо Хятадын Бар жилийн тусгай маркийг тараажээ.
Бар жилийн марк бүр нь 1.3 ам. долларын (1 ам. доллар нь 6.34 юань) үнэ бүхий 10 маркаас бүрдэх бөгөөд нэг багц нь 15.95 ам.долларын үнэтэй. Маркийн зуун талд НҮБ-ын сүлд, баруун хэсэгт Хятадын дизайнер Пань Хүгийн бүтээсэн “Сарнай үнэрлэж буй бар”-ын зураг байгаа юм.
НҮБ-ын Шуудангийн хэрэг эрхлэх газар 2010 оны 5-р сард анх удаагаа Хятадын зурхайн ордны маркийг тарааж байсан бол 2021 он гэхэд зурхайн 12 ордны маркийн эхний ээлжийг хэвлэж байжээ. Харин энэ онд зурхайн 12 ордны маркийн хоёр дахь хэвлэл болж байгаа юм.
2022 оны 1-р сарын 22-нд, Францад шуудан бар жилд зориулан 2 ширхэг марк тараасан байна.
Францын шуудангийн уг ээлжид тараасан бар жилийн тусгай маркийн нэг нь 1.16 еврогийн үнэтэй, очин сууж буй бар нь хүч чадлын бэлгэдэл болсон байна. Нөгөө нь 1.65 еврогийн үнэтэй бөгөөд хүсэл эрмэлзлийг бэлгэдсэн барын зурагтай билээ.
БНХАУ-аас Францад суугаа элчин сайд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лү Шае ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ, зурхайн ухаан нь Хятадын соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм. Мөн бар нь Хятад улсын хувьд “араатны хаан” бөгөөд шударга ёс, сүр сүлд, хүчин чадлын бэлгэдэл болдог бөгөөд орчин үеийн Хятадын ард түмний биологийн олон янз байдлыг хамгаалах, хүн байгалийн эв зохицолтой оршихын төлөөх хүчин чармайлтын гэрч тэмдэг болж байна.
Уг маркийн иж бүрдлийг Франц гаралтай Хятадын зураач Чэнь Жянхүн зохион бүтээсэн юм. Энэ нь түүний Францын шууданд зориулан бүтээсэн зурхайн маркийн дөрөв дэх багц болж байна.
Тэрээр уг маркийн дизайны санаагаа хуваалцахдаа, би Хятадын соёлыг илүү сонирхолтой байдлаар харуулахаар хичээсэн гэж байлаа.
Дэлхийн улс орнууд бар жилийн маркийг тараасан байдал.
Хятад улс 20 дугаар зууны 80-аад онд анх удаагаа бар жилийн марк тарааж байсан бол энэ онд дөрөвдөгч нь болж байна. Дэлхийн хүрээнд 100 гаруй улс орон, бүс нутаг зурхайн марк тарааж байжээ.
1-р сарын 18-нд, Беларусь Хятадын билгийн тооллын бар жилийн маркийг тараасан бөгөөд энэ нь Беларусь улс Хятадын билгийн тооллын зурхайн ордны маркийг гурав дахь жилдээ тарааж байгаа хэрэг юм.
2021 оны 12-р сарын 1-нд, Вьетнамын шуудан 2 ширхэг бар жилийн маркийг гаргажээ.
Энэхүү маркийн иж бүрдлийг Нгуен Куанг Винь зохион бүтээсэн бөгөөд Ханой хотын Бөмбөрийн гудамжин зургийг оруулжээ.
2021 оны 11-р сарын 15-нд Лихтенштейн шуудан бар жилийн маркийг тараажээ.
2022 оны бар жил 2-р сарын 1-ээс эхлэх бөгөөд энэ жилийн бар харьцангуй тайван байх болно гэж тэд үзэцгээсэн байна. Энэхүү марк нь цаасан хайчилбарын хэлбэрийг ашигласан бөгөөд хамгийн дэвшилтэт лазер хайчлах технологийг хэвлэх явцад ашиглажээ.
Сингапур шуудан 2022 оны 1-р сарын 7-нд бар жилийн хоёр багц марк тараалаа.
2022 оны 1-р сарын 6-нд, Австралийн шуудангаас бар жилийн гурван багц марк тараасан бөгөөд дээр нь эд мөнгийг хурдаг барын зураг хэвлэжээ.
2021 оны 12-р сарын 23-нд Армени шуудан "Барын жил" нэг ширхэг марк тараасан байна.
2022 оны 1-р сарын 3-нд, Монгол улсын шуудан бар жилийг тохиолдуулан марк тараасан бөгөөд дизайн нь сүрэг барууд юм.
2021 оны 12-р сарын 1-нд Шинэ Зеландын шуудан "Барын жил"-ийн 4 марк, түүний дотор бэлэг дурсгалын хуудас хэвлэсэн бөгөөд загвар нь Хятадын уламжлалт шинэ жилийн зураг болох юм.
Тэгвэл та бар жилд зориулан тараасан маркийн алийг нь илүү сонирхож байгаа вэ?