Тэшүүр
2022-01-26 11:07:41
Share
Share this with Close
youtube WeChat

Тэшүүр бол өвлийн олимпын тэмцээний төрлүүд дотор хамгийн удаан жилийн түүхтэй, хамгийн өргөн түгээмжлэгдсэн тэмцээний төрөл юм. Анх 1763 оны 2-р сарын 4-нд Англид 15 км-ын зайны тэшүүрийн тэмцээнийг зохион байгуулж байжээ. 1889 онд Нидерландын Амстердамд анхдагч удаа тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. Эрэгтэйн болон эмэгтэйн тэшүүрийг 1924 он, 1960 онд тус тус өвлийн олимпын тэмцээний төрөл болгожээ.

Бээжингийн өвлийн олимпын тэшүүрийн тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Үндэсний тэшүүрийн ордонд болно. Тэмцээнээс нийт 14 алтан медаль тодрох юм. Бээжингийн өвлийн олимпын тэмцээний заал нь байгаль орчныг хамгаалах сүүлийн үеийн технологийг ашиглан мөс хөлдөөх бөгөөд мөсний гадаргуугийн температур нь хасах 6℃- хасах10.5℃ хэм, 2.5 см зузаан байх юм.