Бээжингийн өвлийн олимпд оролцох олон орны төлөөлөгчид бэлэн боллоо
2022-01-26 17:12:31
Share
Share this with Close
youtube WeChat

Путин: Бээжингийн өвлийн олимпын наадам өндөр төвшинтэй болно

25-нд Оросын олимпын хороо Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох Оросын олимпын төлөөлөгчдийн нэрсийг нийтэлж, нийт 461 хүн оролцохоос 212 нь тамирчид байлаа. Мөн өдөр Оросын ерөнхийлөгч Путин видео хэлбэрээр Бээжингийн өвлийн олимпд оролцох Оросын тамирчдыг үдэн мордуулжээ. Путин хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп нь өндөр төвшинтэй спортын наадам болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп өндөр төвшинд гайхамшигтай болж, дэлхийн олимпын их гэр бүлийн түүхэнд гэрэл цацрангуй хуудас нэмэрлэх болно гэжээ.

БНСУ-ын баг төлөөлөгчид ёслол зохион байгууллаа

БНСУ-ын засгийн газар 25-нд, Соёл спорт аялал жуулчлалын сайд Хуанхи тэргүүтэй төлөөлөгчдийг Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцуулахаар шийдсэн байна. БНСУ-ын парламентын дарга Пак Бинхи ч урилгаар Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох болно.

 Финляндын 95 тамирчин Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцно

 Финландын олимпын хороо 24-нд, нийт 95 тамирчитай баг төлөөлөгчдөө Бээжингийн өвлийн олимпд оролцуулахаар шийдлээ. 51 эрэгтэй тамирчин, 44 эмэгтэй тамирчин оролцох юм байна.

 Швед улс түүхэн дэх хамгийн их цар хэмжээтэй олимпын төлөөлөгчид илгээж байна

 Шведийн олимпын хороо 24-нд мэдэгдэхдээ, нийт 116 тамирчинтай баг төлөөлөгчдөө Бээжингийн өвлийн олимпд оролцуулахаар шийджээ. Энэ бол тус улсын түүхэн дэх хамгийн олон хүнтэй төлөөлөгчид өвлийн олимпын наадамд оролцож байгаа болно.