Чарга
2022-01-26 11:17:38
Share
Share this with Close
youtube WeChat

Чарганы спорт Швейцар болон Хойд Европын бүс нутгаас үүсчээ. Инсбрукийн 1964 оны өвлийн олимпод чаргыг албан ёсны тэмцээний төрөл болгожээ.

Бээжингийн 2022 оны өвлийн олимпын чарганы тэмцээн Яньчингийн тэмцээний бүс дэх Үндэсний бобслей, чарганы төвд явагдана. Тэмцээнээс нийт 4 алтан медаль тодрох юм.

Чарганы тэмцээнд хэрэглэх зам нь бобслей, скелетоны замтай адил, гэхдээ гарааны цэг нь өөр. Чарганы эрэгтэйчүүдийн тэмцээний замын шугамын урт 1000-1350м, эмэгтэйчүүдийн тэмцээний замын урт 800-1200м, өргөн нь дээд талдаа 1.5м, замын нийт шугам 11-18 удаа муруйна.