Шорт трек
2022-01-26 10:17:06
Share
Share this with Close
youtube WeChat

 

Шорт трек буюу богино зайн тойргийн тэшүүр нь 19-р зууны 80-аад онд Канадаас үүссэн бөгөөд хамгийн анх хоккейн битүү зааланд үүсгэн хөгжүүлсэн тэмцээний төрөл юм. Шорт трекийн төрлийг 1992 оны өвлийн олимпод тэмцээний албан ёсны төрлөөр нэмжээ.

Бээжингийн 2022 оны өвлийн олимпын шорт трекийн тэмцээн Бээжин дэх тэмцээний бүсийн Нийслэлийн биеийн тамирын ордонд явагдана. Тэмцээнээс нийт 9 алтан медаль тодрох юм. Бээжингийн өвлийн олимпын тэмцээний зааланд байгаль орчныг хамгаалах хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан мөс хөлдөөх бөгөөд мөсний гадаргуугийн температур нь хасах 7- хасах 8 хэм, 3-4 см зузаан байх юм.