Эрч хүчээр сэлбэх нь алтан медалиас үнэтэй
2022-01-26 15:27:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд Бээжин хотноо Олон улсын олимпийн хорооны дарга Бахтай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, онгон байгаль алтнаас үнэтэй гэж би хувьдаа боддог. Одоо бол цас мөс алтнаас үнэтэй болж байна, цас мөсний эдийн засгийн хөгжлийг дайчиллаа. Энэ удаа Хятадын тамирчид хэдэн алт хэдэн медаль авахад би тийм ч их анхаарал хандуулаагүй, хойшдын хөдөлгөх хүч, эрч хүчийг сэлбэж өгдөгт нь харин илүү анхаарч байна. Өвлийн олимп 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулах бөгөөд цас мөсний спорт түгэн дэлгэрэх нь спортын хүчирхэг гүрэн болоход тустай  юм гэжээ.

Бах хэлэхдээ, танд баяр хүргэе. 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулах зорилгоо амжилттай давуулан биелүүллээ. Өнөөдрийн Хятад улс цас мөсний спортын орон болж байгаа бөгөөд 2022 оны Бээжингийн өвлийн олимпоор дамжин дэлхий нийтийн цас мөсний спортын шинэ эринийг эхлүүлэх болно гэжээ.