Жанчхүүд эмчилгээний баталгааны сургуулилт хийв
2022-01-27 15:55:35
Share
Share this with Close
youtube WeChat

Цасан дээрх ур чадварын уралдаан нь Юньдин цанын гулгалтын цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаас эрт ажиллуулсан тэмцээний төрөл юм. 26-ны өдөр тэмцээний талбайд эмчилгээний баталгааны сургуулилт хийлээ.

Эмчилгээний баталгааны сургуулилт нь 10 цагаас эхэлж, нэг тамирчин санамсаргүй бэртсэнд хоёр гулгалтын эмч тэр даруй тамирчны дэргэд хүрсэн бөгөөд анхны оношилгоо эмчилгээ хийжээ. Тэгж байтал эргүүлийн дөрвөн ажилтан дамнууртай ирж, бэртсэн тамирчныг дамнуур дээр хэвтүүлж, хамгаалалтын даруулгыг нь даруулжээ.

Эргүүлийн хоёр ажилтан тамирчнийг уралдааны замаас аюулгүй шилжүүлсний дараа цасны мотоцкл бэртсэн тамирчнийг хамгийн ойр эмчилгээний станцад хүргэж, шинжилгээ хийлгэсэн бөгөөд энэ бүх үйл явцад 7 минут л зарцуулжээ.