“Ирээдүй зүг хамтдаа” дуу арван зургаан хэлээр дуулагдав
2022-01-27 19:54:52
Share
Share this with Close
youtube WeChat

“共に未来へ”

“Ирээдүйн зүг хамтдаа”

“باهم برای آینده مشترک”

“Pamoja kwa mustakabali wa pamoja”

“יחד לעתיד משותף”

……

Хэл соёл адилгүй ч “Эв санаа нэгтэйгээр ирээдүй зүг хамтдаа” байх бол хүн төрөлхтний нийтлэг хүсэл эрмэлзэл юм.

2022 оны Бээжингийн цагаан олимп нээгдэх дөхөж буй мөчид Хятадын Төв Радио Телевиз Ази, Африкийн 15 орны 20 гаруй уран бүтээлчтэй хамтран Бээжингийн цагаан олимпын уриа дуу болох “Ирээдүй зүг хамтдаа” дууг албан ёсоор дэлгэцэд гаргалаа.

Энэхүү дууны МV-д Ази, Африкийн олон үндэстэн ястны өвөрмөц дуу хоолой, зан заншил, олимпын тухай нийтлэг хүсэл тэмүүллийг харуулсан төдийгүй, дүрс бичлэг авах явцад хүний сэтгэлийг хөдөлгөм олон сайхан үйл явдал болсон байдаг.

Монголын уран бүтээлчид хасах 30 хэмийн хүйтэнд ажиллаж, Иранд бичлэг хийх явцад студид гэнэт тог тасарсан, Кенид уран бүтээлчид бороон дунд ажилласан гээд олон жишээ дурдаж болох юм.

Түүнчлэн энэхүү MV Япон, Монгол, Лаос, Тайланд, Камбож, Мьянмар, Индонез, Малайз, Филиппин, Пакистан, Балба, Бангладеш, Турк, Израиль, Кени зэрэг орны хэвлэл мэдээллээр цацагдаж, түмний хүртээл болсон аж.