Эрээн боомт нүүрс, төмрийн хүдэр зэргийн импортоо сэргээв
2022-01-27 22:38:40
Share
Share this with Close
youtube WeChat

ӨМӨЗО-ны Эрээн хотын Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, няхах ажлын штаб 2022 оны 1-р сарын 27-ноос эхлэн Эрээн төмөр замын боомт нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэргийг импортлох үйл ажиллагааг эмх цэгцтэй сэргээж, чингэлэгээр нүүрс тээвэрлэх ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Боомтын халдвар хамгаалалтын ажлыг сайтар хийж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн ажлыг шуурхай, саадгүй явуулахын тулд ӨМӨЗО-ны Эрээн хот дахь хилээр шалган нэвтрүүлэх алба халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж, их бага эрсдэлтэй бүсүүдэд зэрэглэл тогтоон ажиллаж, боомтын гаалийн бүрдүүлэлтийн аюулгүй байдлыг хангаж, Хятад, Монголын худалдааны хэвийн хөгжилд тус дөхөм үзүүлж байна. 

Н.Пүрэвжав