“Өвлийн олимпыг дэмжиж, ирээдүй зүг хамтдаа” дүрс бичлэгийн уралдаан боллоо
2022-01-28 11:49:48
Share
Share this with Close
youtube WeChat

1-р сарын 27-нд “Өвлийн олимпыг дэмжиж, ирээдүй зүг хамтдаа” дүрс бичлэгийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо. Бүтээлийг танилцуулах болон шагнаг гардуулах ёслол цахим хэлбэрээр зохиогдож, ХКН-ын Гадаад харилцааны яамны сайд Сүн Тао, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол улсын Соёлын сайд Ч.Номин нар ёслолын арга хэмжээнд оролцож үг хэллээ. 

Сүн Тао Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажлын талаар танилцуулж, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд биеийн тамир спортын өргөн цуглаан товлосон цагтаа болж байна. Бээжин хот зун өвлийн олимпыг бүгд зохион байгуулж буй хот болсны хувьд зочлогч орны хариуцлага ухамсарлаж, олимпзмыг дэлгэрүүлэн, хэмнэлтэй, аюулгүй, гайхалтай олимпын наадмыг дэлхийн орнуудад хүргэж, хүн төрөлхтөн хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахад эерэг энерги уламжилж байна. Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биеийн тамир спортыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлснийг Хятадын тал сайшааж байна. Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж, Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохыг сайшааж байна. Мөн Монгол улсыг багтаасан Олон улсын хамтын нийгэмлэгийн Бээжингийн өвлийн олимпыг идэвхтэй дэмжиж байгаад баярлаж байна. Монгол улс тэрчлэн олон орны тамирчид өвлийн олимпд өндөр амжилт байгуулахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна гэжээ.

Сүн Тао хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын стратегийн хэлхээ холбоо, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, хоёр орны худалдааны эргэлт шинэ амжилт тогтоожээ. Бээжингийн өвлийн олимп болохын өмнөхөн Хятад Монгол хоёр талаараа “Өвлийн олимпыг дэмжиж, ирээдүй зүг хамтдаа” дүрс бичлэгийн уралдаан зохион байгуулж, Монголын олон салбарын найз нөхөд ялангуяа залуу багачуул идэвхтэй оролцож, 230 гаруй бүтээл ирүүлсэн байна. Энэ нь олимпзмыг дэлгэрүүлж байгаа төдийгүй Хятад Монголын найрсаг харилцаанд шинэ эрч хүч сэлбэж буй явдал юм гэжээ. 

Монгол улсын Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, Монгол Хятад найрсаг хөрш байж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж иллээ. Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцож, хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэх болно. Хятадын Засгийн газар болон ард түмэн Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахын төлөө гаргаж байгаа асар их хүчин чармайлтыг Монголын тал дээд хэмжээнд сайшааж, олимп бол эв санааны нэгдлийн бэлэг тэмдэг хэмээн үзэж, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг эрс эсэргүүцэж байна. “Өвлийн олимпыг дэмжиж, ирээдүй зүг хамтдаа” дүрс бичлэгийн уралдаан нь хоёр орны соёлын солилцоо хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, Монгол улсын залуучууд урлагийн бүтээлээрээ Бээжингийн өвлийн олимпыг дэмжиж, дэлхийн эв санаа найрамдлыг дэмжиж буйгаа илэрхийлж байна гэжээ. Бээжингийн өвлийн олимп амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа тэрээр илэрхийлж, Хятадын ард түмэнд сар шинийг мэнд дэвшүүллээ. 

ХКН-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Гүө Ейжөү уг арга хэмжээг даргалж, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньруй, Монгол улсын Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Монголын Иргэний зориг ногоон намын дэд дарга Н.Батбаатар, Олон улсын олимпын хорооны гишүүн, Монгол улсын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т. Бадрал нар уг арга хэмжээнд оролцжээ.