"Ирээдүй зүг хамтдаа" реклам Дубайн цамхагт гарна
2022-01-28 10:51:31
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 1-ний өдөр буюу Хятадын цагаан сарын шинийн нэгний өдөр Хятадын тухай реклам Дубай хот дахь дэлхийн хамгийн өндөр цамхаг 828 метр 162 давхар  Халифа  цамхагт гарах гэж байна.

 Дэлхийд хамгийн томд тооцогдох LED дэлгэц дээр Хятадын төв радио телевизийн бүтээсэн 8К тодосгогчтой, нүдний шилгүйгээр харж болох 3D “Ирээдүй зүг хамтдаа”  үзэгдлийг тавьж үзүүлэх болно.

 Тус реклам нь өвлийн олимпын цэнхэр өнгөөр эхлэх бөгөөд цас мөсний ертөнц, Бээжингийн өвлийн олимпын зурагчлалыг гаргах болно. Бээжингийн өвлийн олимпын бэлэгт амьтан Бин Дүнь Дүнь болон өвлийн пара олимпын өлзийт амьтан Шюе Рүн Рүн ч уг дэлгэцэд гарах юм.

 Уг рекламын хоёрдугаар хэсэг нь Хятадын төв радио телевизийн цагаан сарын концертоор гол болгож, Хятадын улаан өнгөөр дэвсгэр болгож, Хятадын уламжлалт соёлын шинж тэмдгийг үзүүлж, бар жилийн сайн сайхны ерөөл дэвшүүлж, дэлхий дахинд хандан сар шинийн мэнд хүргэнэ.