Өвлийн олимпийн зам тээвэр халдвар хамгаалалтын үйлчилгээ
2022-01-28 15:32:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Зам тээврийн яамны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнфэй хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпийн зам тээврийн баталгааны хэсгийхэн цас мөстэй байж болзошгүй замыг судлан, 55 газарт 1184 хүний бүрэлдэхүүнтэй баталгааны ээлж жижүүр таарууллаа. Үүний зэрэгцээ цаг агаар, онцгой байдлыг зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээллийг шуурхай дамжуулж, өвлийн олимпийн холбогдох хүмүүсийн замын хөдөлгөөнийг баталгаажуулахад бэлэн боллоо гэжээ.

Лю Пэнфэй хэлэхдээ, бид өвлийн олимпийн зам тээврийн цар тахлаас урьдчилан сэргийлж хянах хөтөлбөрийг боловсруулж, хаалтын дотор гаднын халдвар хамгаалалтын байдлыг баталгаажуулна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, 1-р сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд гаднаас орж ирсэн өвлийн олимптой холбогдох хүмүүсийг нисэх онгоцны буудлаас тосож, буудалд нь хүргэх тусгай автобус, такси зэргийн үйлчилгээ хангажээ. 21-нээс эхлэн, өвлийн олимптой холбоотой хүмүүст албан ёсоор зам харилцааны үйлчилгээ хангаж, 6800 гаруй үйлчилгээний автомашин болон 13 мянган жолооч томилоод байгаа юм.