Улс орнуудын тамирчид ирцгээж байна
2022-01-29 10:07:52
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаан олимпд оролцох олон орны баг төлөөлөгчид сүүлийн хэд хоног ар араасаа Хятадын хилээр нэвтэрч байгаа бол холбогдох баталгааны ажлыг эмх цэгцтэй явгадуулж байна. 

Нэгдүгээр сарын 28-нд Токио, Милан, Парис, Москва зэрэг хотоос Бээжин рүү үйлдсэн 18 удаагийн нислэгээр 1500 гаруй тамирчин, техникийн ажилтан, улс орнуудын олимпын хорооны албан тушаалтнууд Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаар хил нэвтэрсэн бол нисэх онгоцны буудал нь тусгай бүс, гарц зэргээ 24 цагаар ажиллуулж, баг төлөөлөгчид хилээр саадгүй шуурхай нэвтрэхийг баталгаажуулж байна. Тэгвэл мөн нэгдүгээр сарын 28-аас хоёрдугаар сарын нэгэн хүртэл цагаан олимптой холбоотой бараг 7000 хүн хилээр нэвтрэх юм байна. Бээжингийн цагаан олимпын тэмцээний гурван бүсийн олимпын хотхон ашиглалтад орсон бол зөвхөн нэгдүгээр сарын 28-нд л гэхэд ганц Бээжингийн олимпын хотхон 11 улс орон, бүс нутгийн 340 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авсан байна. 

Түүнчлэн нэгдүгээр сарын 28-нд цагаан олимпын сайн дурын 19 мянган ажилтан бүгд ажилдаа орж, тэмцээн уралдаан, талбай заалны менежмент, хэлний орчуулга, хэвлэл мэдээллийн гэх 40 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж ажиллах болно. 

Д.Хүчитбаатар