“Бээжин~2022” Өвлийн олимпийн XXIV наадам амжилтад хүрэхийг Ш.Магван ерөөлөө
2022-01-29 18:30:10
Share
Share this with Close
youtube WeChat


Бээжингийн өвлийн олимп удахгүй болох гэж байгаа үеэр, ОУОХ-ны хүндэт гишүүн Шагдаржавын Магван Хятадын төв радио телевизийн сэтгүүлчид ярилцалга өгч тэмдэглэхдээ, Удахгүй хөшгөө нээх "Бээжин~2022" Өвлийн олимпийн XXIV наадамд Монголын баг тамирчид идэвхтэй дэмжин оролцох бөгөөд хүн төрлөхтөний эв нэгдэлийн бэлэгдэл болсон энэ удаагийн мөс, цасны их баяр наадам, Хятадын ард түмэнд өндөр амжилт хүсэн ерөөе гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцаа олон жилийн найрсаг он жилийг туулж, 1950-иад оны эхээр Монгол улсын баг тамирчид БНХАУ-д нөхөрсөг уулзалт зохион байгуулж, олон улс, дэлхийн тэмцээнд оролцсоноор хамтын ажиллагаа амжилттай эхэлсэн юи. Түүнчлэн Монгол,БНХАУ ын бокс, чөлөөт бөх, буудлага, жүдогийн дасгалжуулагчид харилцан мэргэжилтнээр уригдан ажиллахын зэрэгцээ өдгөө спортын олон төрлийн баг тамирчид, олимпийн элч төлөөлөгчид байнга солилцоо хийж байна гэжээ.

Тэрээр бас хэлэхдээ, "Бээжин-2008" Зуны Олимпийн XXIX наадмаас Монголын спортын түүхэнд анхны хоёр олимпийн аварга төрсөн мартагдашгүй  үйл явдлыг манай ардтүмэн үүрд нандигнан дурсах бөгөөд Хятадын тамирчид, дасгалжуулагч, тэдний арвин баялаг арга туршлагаас Монголын баг тамирчид байнга суралцах болно гэжээ.