Олон орны парламентын гишүүд Бээжингийн өвлийн олимпод сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв
2022-01-29 15:04:34
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн зохион байгуулсан Дэлхийн мэдээллийн хэрэгслийн инновацийн анхдагч форумын иж бүрэн арга хэмжээний нэг болох ХТРТ-ийн CGTN-ний “Олон улсын парламентын гишүүд өвлийн олимпыг угтав” тусгай нэвтрүүлэг 1-р сарын 29-нд дэлхийн үзэгчидтэй золголоо.

Таван тивийн 20 гаруй орны парламентын 30 гаруй гишүүн “Өвлийн олимпын сайн сайхан ба хүн төрөлхтний оюун санаа” гол сэдвээр үзэл бодлоо ярилцаж, олимпыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн дуу хоолойгоо дамжуулсан байна.

ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал, ерөнхий редактор Шэнь Хай Шюн хэлсэн үгэндээ: Бээжингийн өвлийн олимп нь хүн төрөлхтний энх тайвны эрэлхийлэл, дэвшин мэрийх сайн сайхны эрмэлзлийг тээж байна, ХТРТ олон орны хэвлэл мэдээллийн анд нөхдүүтэй тууштай хамтран ажиллаж, дэлхийн тамирчдад шударга өрсөлдөөний индэрийг хангаж, хүн төрөлхтний спортын нийтлэг үг хэл, спортын үзэл санаагаар дэлхийн олон орнуудын соёл иргэншлийн солилцоог ахиулан, ард иргэдийн оюун санааны холбоосыг нэмэгдүүлэх болно гэжээ.

ОХУ, Таиланд, Итали, Турк, Пакистан, Бразил, Испани, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Африк зэрэг орнуудын парламентын гишүүд илтгэлдээ Бээжингийн өвлийн олимпод хамгийн сайн сайхны ерөөлөө дэвшүүлцгээв. Монголын УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ: Олимп нь КОВИД-19 халдвар болон улс төрийн асуудалд харшлагдах ёсгүй, ямарваа хүчинд хориглогдохгүй юм гээд, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо зууны цар тахлын халдварын хүндрэл бэрхшээлийн өмнө бараг бололцоогүй нөхцөл байдалд өвлийн олимпыг эмх цэгцтэй зохион байгуулж буй явдлыг дэлхий нийтээрээ хүндэтгэн дэмжих ёстой гэжээ.