Бах: Ирээдүйд олимпын үзэгчдийг тэмцээнд урилгаар оролцуулна
2022-01-29 10:33:07
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн Өвлийн олимпын наадам болоход 10 хүрэхгүй хоног үлдээд байна. Өвлийн олимп болон Хятадын бар жилийн цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үеэр “Ярилцлага” сэтгүүл ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай тусгайлан ярилцлаа.

Бах хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп дэлхийн мөс цасан спортын шинэ эрин үеийг эхлүүлнэ. Олимпын одоо ба ирээдүйг харахад ирээдүйн олимпод үзэгчид зөвхөн үзэгч байгаад байх биш, харин тэд ч урилгаар тэмцээнд оролцох болно. Бээжингийн Өвлийн олимпын уриа нь "илүү эв нэгдэл"-ийг илэрхийлсэн нь эв нэгдэлтэй хамтран ажиллаж, хамтдаа үүрэг хариуцлага хүлээж байж хамтын амжилтад хүрнэ гэдгийг хүмүүст хэлж байна гэжээ. \Ренчинсоо\