Бээжингийн өвлийн олимпын наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг ерөөв
2022-01-30 10:54:35
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимп дөхөж байгаа энэ үед, улам олон орнуудын хүмүүс Бээжингийн өвлийн олимпд ерөөл бэлгэдлээ дэвшүүлж, Бээжингийн өвлийн олимпыг хүсэн хүлээж буй сэтгэлээ илэрхийлцгээж байна.

Лихтенштейн хунтайж Макс: Хятад улс энэхүү чухал арга хэмжээ өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөе. Өвлийн олимп зэрэг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан Лихтенштейн, Хятад хоёр орны соёлын солилцоог хөгжүүлэхэд түлхэц өгөх болно.Үүгээрээ бид бахархаж байна гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын цанын зөвлөх мэргэжилтэн Тина Верасе: Бээжингийн өвлийн олимпын наадмын сэтгэл хөдөлгөм үйл явдлуудыг харахыг бид тэсэн ядан хүлээж байна. Лихтенштейн хотоос та бүхэндээ хамгийн чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, өвлийн олимпын наадам бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөе гэжээ.

Украины алдарт тамирчин Токиогийн олимпын бөхийн аварга Беренюк: 2008 оны Бээжингийн зууны олимпын наадмын дараа, хүн бүхэн ийм өндөр түвшин бүхий зохион байгуулалттай олимп үзэж байгаагүй гэж ярьдаг байсан. Тэмцээндээ амжилттай оролцон, олимпын уур амьсгалаас хуваалцаж, Хятадын соёл, түүхтэй танилцан мэдрэхийг нийт тамирчдад хүсэж байна гэжээ.

Замбийн Залуучууд, спортын сайд Элвис Нканду: би Замбийн засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд Хятадын уламжлалт сар шинийн мэнд хүргэж, 2022 оны Бээжингийн өвлийн олимп бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөе гэжээ.

Грекийн уулын цанын тамирчин Антониу: Би аль алинд нь дуртай, гэхдээ цасанд уусан шингэсэн энэ байдалд би илүү дуртай гэж байлаа. \Ренчинсоо\