Бернхард Русси: Бээжингийн өвлийн олимп маш их ач холбогдолтой
2022-01-31 18:08:06
Share
Share this with Close
youtube WeChat

"Бээжин 2022" өвлийн олимп удахгүй нээгдэх гэж буйг тохиолдуулан Бээжингийн өвлийн олимпын талбайн зохион бүтээгчдийн нэг, Швейцарийн уулын цанын олимпын аварга Бернхард Русси ярилцлага өгөх үеэр олимпын бэлтгэл ажил бүрэн хангагдсан тухай сайшаан ярьсан юм.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс гайхалтай өвлийн спортын наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт маш их итгэлтэй байна. Хятад улсын найз нөхөд маань яаж ажилладаг, зорьсон зүйлээ хэрхэн биелүүдэг гэдгийг би сайн мэднэ. Зорилтоо тодорхой болгож, түүнийхээ төлөө тууштай ажилладаг. Би долоо найман жилийн тэртээгээс Бээжингийн өвлийн олимпын хороонд ажиллаж, эерэг орчинд ажиллаж ирлээ. Хятад улс 2008 онд хуримтлуулсан зарим туршлагаа Бээжингийн өвлийн олимпод ашиглаж байна. Зарим ажилтан 14 жилийн өмнө Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороонд ажиллаж байсан туршлагатай. Зүрх сэтгэлээрээ ажлаа гүйцэтгэдэг гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, Бээжин хот нь анхдагч "хос олимпын хот" болж байна. 2008 онд Бээжин хот зуны улирлын халуун дулааныг дэлхий нийтэд хүргэж байсан бол одоо цас мөсний гайхамшгийг харуулж, Өвлийн олимпод оролцож буй зочид төлөөлөгч, тамирчдад дорнын соёл түүхтэй танилцах боломж олгож байна. Өнөөгийн цар тахал даамжирч буй үед Хятад улс бэрхшээлийг даван туулж, 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах амлалтаа биелүүлэх гэж буй нь улс орнуудын тамирчин, дэлхий нийтийн хувь маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Н.Пүрэвжав