Баярын улаан өнгөөр Өвлийн олимпоо угтана
2022-01-31 21:10:54
Share
Share this with Close
youtube WeChat

Өвлийн Олимп болон Хятадын цагаан сар

Өвлийн олимп цагаан сартай золгож, "Зун өвлийн олимпыг зохион байгуулж байгаа Бээжин хот"-од Олимпын бамбарыг асаах боллоо. 

Өвлийн олимпыг зохион байгуулах Хятад улсын амлалт

2017-2022 онд, Ши Жиньпин дарга Бээжингийн олимпын бэлтгэл ажилтай газар дээр нь 5 удаа танилцав. Хятад улс энэ хугацаанд амлалтаа бүрэн биелүүлж, тэмцээний ордон талбайн байгуулалтын ажлыг урьдчилан дуусган, Өвлийн олимпын тосгоныг товлосон цагт нь ашиглалтад оруулав. Бээжин-Жанчхүүгийн хурдны галт тэрэг, Бээжин-Цүнли хурдны авто замыг нэвтрүүлж, Өвлийн олимп нээгдэхэд бэлэн боллоо. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Хятадын бүтээн байгуулалтыг олонтоо сайшааж, Энэ нь Хятадын эрч хүч, эрэмгий шийдвэр болон үр дүнг харуулсан хамгийн сайн жишээ юм гэжээ.

Бээжингийн Өвлийн олимпын тухай дэлхий нийтийн хүлээлт

Коронавируст цар тахал даамжирч буй нөхцөлд Хятад улс Өвлийн олимпыг амжилттай зохион байгуулах нь дэлхий нийтэд илүү их эв нэгдэл, итгэл хүч сэлбэх болно.

"Өвлийн олимп нь дэлхий дахинд гэрэл гэгээ авчрах болно."

 "Хятад улс хамгийн өндөр түвшинд, гайхалтай Өвлийн Олимпыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна."

 2-р сарын 4-нд Бээжинд уулзацгаая.