Катарын Олимпын Хорооны ерөнхийлөгч Бээжингийн өвлийн олимпийн бэлтгэлийг өндрөөр үнэлэв
2022-01-31 12:23:07
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Катарын Олимпын хорооны дарга Жоанн 30-ны өдөр Катарын нийслэл Дохад Бээжин-2022 өвлийн олимпын бэлтгэлийн талаар өндрөөр үнэлэв.

Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцох гэж буй Жоанн БНХАУ-аас Катарт суугаа Элчин сайд Жөү Жяньтай уулзах үеэрээ: 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын талбайн бүтээн байгуулалт, ногоон технологийн хэрэглээ, тэмцээний арга хэмжээг зохион байгуулах чадвар нь бахархмаар, Бээжингийн өвлийн олимп дахин "хятад хэв маяг"-аараа дэлхийг гайхшруулна гэдэгт би итгэж байна гэжээ.

Жоан хэлэхдээ, Хятад улс бол спортын томоохон орон, Катар Хятад улстай спортын салбарын солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад улсын олон улсын хэмжээний томоохон спортын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан туршлагаас суралцан, 2022 оны Ханжөүгийн Азийн наадам, 2030 оны Дохагийн Азийн наадмыг амжилттай зохион байгуулахад бэлэн байна гэжээ. Жоан мөн спортыг улстөржүүлэхийг тууштай эсэргүүцэж байгаагаа онцолжээ.

Жөү Жянь хэлэхдээ, Олимпын хөдөлгөөн үзэл суртлаас давж, спортыг улстөржүүлж болохгүй. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдийн дийлэнх олонхын хамтын ойлголт болох юм, Хятад улс Катар зэрэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, олимпын уриаг хэрэгжүүлж, спортыг улстөржүүлэхийг хамтаар эсэргүүцэж, олон улсын олимпын хөдөлгөөн болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын хамтын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.